Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Говь-Алтай Тонхил тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллагыг сонгох шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгийг холбогдох дансанд тушаан оролцоно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• 2018, 2019 он тус бүр борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
• 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлэх /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/
• 2018, 2019 оны аль нэг жилд барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэрээний үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна. /гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргаж ирүүлнэ./
Тендерийн хамт 3,400,000 /Гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 05-р сарын 7-ны 9 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 9 цаг 20 минутад цахимаар нээнэ.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө
Утас: 11-310103 /Дотуур дугаар: 4310/