МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДЭД БҮТЦИЙН ХЭЛТЭСТ “СИСТЕМИЙН ХЯНАЛТЫН АДМИНИСТРАТОР” СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2020-04-01


АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:
Банкны дата төв, дата төв дэх сервер тоног төхөөрөмж, программ, системийн хэвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 
• Windows, Linux сервер үйлдлийн системийн талаар зохих түвшиний мэдлэгтэй байх;
• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
Туслах  мэргэжлийн туршлага
• Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
• Компьютерийн хэрэглээний програмуудын мэдлэгтэй байх;
• Баримт бичиг төлөвлөх, боловсруулах, ажлыг хурдан гүйцэтгэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, тайлагнах чадвартай;
• Бизнесийн  болон харилцааны ёс зүйн өндөр соёлтой, бүтээлч, санаачлагатай, үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай, 
• Нягт нямбай, хариуцлагатай, цаашид тогтвор суурьшилтай ажиллах; 
• 24/72 хуваариар ажиллах боломжтой байх;
 
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2020 оны 04-р сарын 10-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.
Жич: Энэхүү ажлын байр нь Дархан-Уул аймагт ажиллана.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2020 Төрийн банк ХХК