Пин дугтуй нийлүүлэх

2020-03-13


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос Пин дугтуй нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
• Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх. 
• Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/.
• 2018, 2019 он тус бүрт Пин дугтуй нийлүүлсэн гэрээний нийлбэр дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. Гэрээ, акт, гэрээний үүргээ биелүүлсэн тухай захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ.
Тендерийн баталгааны үнийн дүн: 1,500,000 /нэг сая/ төгрөг байна. 
Тендерийг 2020 оны 04-р сарын 13-ны 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 10 минутад цахимаар нээнэ.
 
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 
Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК