КАРТ, АТМ, ЦАХИМ БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭСТ ЛУЙВРЫН ГҮЙЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2020-03-06


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 
Төлбөрийн карт гаргах, хүлээн авах, цахим банкны үйл ажиллагаатай холбогдон гарах эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлтэй гүйлгээг илрүүлэх, шалгах арга хэмжээ авах харилцааг зохицуулах зорилготой.
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага
 
• Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх; 
• Банкны бизнес, үйл ажиллагааны талаар бүрэн мэдлэгтэй, 2 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
• Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
• Багаар болон бие даан шийдвэр гарган ажиллах чадвартай;
• Харилцааны өндөр соёл болон хувийн зохион байгуулалт сайтай;         
• Англи хэлний зохих мэдлэгтэй;
• Ээлжийн зохион байгуулалтаар ажиллах чадвартай;
• Бусдын нөлөөнд автахгүй шийдвэр гаргах чадвартай;
• Нууц хадгалах;
• Ёс зүйн хэм хэмжээ;
• МУ-н хууль эрхзүйн талаар зохих мэдлэгтэй;        
 
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2020 оны  03 дугаар сарын  12-ний  өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
 
Бүрдүүлэх материал:
 
•           Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
•           Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
•           Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
•           Оршин суугаа хорооны тодорхойлолт
•           Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
 
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 
Хаяг:   Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК