МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭСТ “ТЕХНИК ЗАСВАРЫН ИНЖЕНЕР” СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2020-03-03


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 
Банкны салбар нэгжийн компьютер, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлд оношлогоо, засвар үйлчилгээг гүйцэтгэх, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, 
мэдээллийн технологийн үйлчилгээ, тусламжийг банкны бүх нэгжид үзүүлэх.
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
• Мэдээллийн технологи, программ хангамж, техникийн инженерээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
• Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
• Компьютерийн хэрэглээний програмуудын мэдлэгтэй;
• Харилцааны соёлтой байх;
• Нягт нямбай, хариуцлагатай;
• Багаар ажиллах чадвартай; 
• Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай;
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2020 оны 03-р сарын 06-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК