Төрийн банк худалдааны санхүүжилтийн цогц үйлчилгээг нэвтрүүллээ.

2020-01-03


Төрийн банкны хамт олны зүгээс та бүхэнд шинэ оны баярын мэнд хүргэе! Бид шинэ онтой зэрэгцэн нийт гадаад худалдаа эрхлэгчиддээ баярын бэлгээ задалж, гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг цогц хэлбэрээр, хамгийн таатай нөхцөлөөр санал болгож байна. 
Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ гэж юу вэ? Ямар давуу талтай вэ? гэж эргэлзэх хэрэггүй. Та худалдааны санхүүжилтийн үйлчилгээгээр дамжуулан өөрийн бизнесээ хамгаалаарай, боломжийг ашиглаарай гэж зөвлөх байна. Олон улсын худалдааны танхим (International Chamber of Commerce)-ын банкнуудын зөвлөлөөс дэлхийн 91 орны 251 банкнуудад хийгдсэн судалгаагаар дэлхийн гадаад худалдааны 80% орчим хувийг худалдааны санхүүжилтийн уламжлалт үйлчилгээ болон худалдааны зээл, баталгаа, даатгалын үйлчилгээг хамарч хийгдсэн байна. 
Төрийн банкны үйлчилгээний талаар нэмэлт мэдээллийг эндээс авна уу. 
Таниас бяцхан тест авъя. Хэрэв Та доорх асуулгаас 50%-иас дээш асуултыг “Үгүй” гэж хариулсан бол таны гадаад худалдааны санхүүжилтийн мэдлэг хангалтгүй байна гэж дүгнээрэй.

Сургалт:
Харилцагч Та, хэрэв дээрх асуултуудад хангалтгүй хариулсан, худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаар мэдлэгээ нэмэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол Төрийн банкны зүгээс харилцагчийн ажлын байранд, танд болон танай хамтрагч нарт худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаар цогц мэдлэг олгох сургалтыг хийх болсныг мэдэгдье.
Та сургалтад хамрагдахыг хүсвэл tradefinance@statebank.mn хаягаар байгууллагынхаа нэр, хаяг, утасны мэдээллийг ирүүлнэ үү. Бид бүртгэлийг 2020.01.31-ний өдрийг дуустал хүлээн авах бөгөөд сургалтыг 2020 оны 1 болон 2 дугаар саруудад тухайн байгууллагатай хамтарч тохирсон хугацаанд хийнэ.   
Бид таныг дэмжье. Та бидэнтэй хамтран олон улсын түвшинд бизнесийн туршлагаа нэмэгдүүлж, ашиг орлогоо хуримтлуулаарай. Холбоо барих утас: 1800-1881, 91005119 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК