ДОТООД, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАРТ ХЯНАН ШАЛГАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-12-20


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:  Банкны үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, Төрийн банк, Монголбанкны тушаал, журам, заавар болон банкны удирдлагаас явуулж буй бодлогын хэрэгжилтийг хянах, шалгах, зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгах, ололтыг дэмжих, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх замаар дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох зорилготой.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн шаардлага, туршлага: 
- Банк, санхүү, нягтлан бодох, эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 
- Компьютерийн хэрэглээний болон санхүү, бүртгэлийн программуудыг зохих түвшинд эзэмшсэн; 
- Харилцааны ур чадвар, асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх, багаар ажиллах, судалгаа, шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичиг боловсруулах, танилцуулах ур чадвартай байх,

Нэмэлт шаардлага:
- Ажлын ачаалал даах чадвартай, 
- Үнэнч шударга, түргэн суралцах чадвартай,
- Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх,

Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны  12 дугаар сарын 26-ны  өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах

Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх /Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК