ХӨРӨНГӨ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРТ ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-11-06


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын сүлжээг өргөжүүлж, гадаад эх үүсвэр татах үйл ажиллагааг зохион байгуулах
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Бизнесийн удирдлага, Олон улсын эдийн засаг, Банк санхүүгийн аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
• Банкны салбарт гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу талтай
• Мэргэжлийн англи болон бусад хэлний өндөр мэдлэгтэй
 
Нэмэлт шаардлага:
• Нууц хадгалах, ёс зүйг сахих, хувийн менежменттэй байх
• Багаар хамтран ажиллах чадвартай;
• Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
• Харилцааны өндөр соёлтой;
• Бүтээлч, шинийг санаачлагч 
• Ачаалал даах чадвартай байх;
 
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны  11  дүгээр сарын 20-ны  өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
 
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК