НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ, ХУРААМЖИЙГ ЦАХИМААР ТӨЛӨХ БОЛОМЖИЙГ ХАРИЛЦАГЧДАДАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2019-09-23


Банкны салбарын шилдэг таван банкны нэгээр сүүлийн зургаан жил дараалан тасралтгүй шалгарсан Төрийн банк Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон 100 гаруй төрлийн нийгмийн халамжийн мөнгө олгох ажлын 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэдэг билээ. Үүгээрээ Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй Төрийн банк Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр нийгмийн даатгалтай холбоотой банкны бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд харилцагчдадаа санал болгож байна.
Энэ өдөр Сүхбаатарын талбайд Төрийн банкны явуулын банк ажиллаж иргэд, даатгуулагчдын нийгмийн даатгалын төлбөрийн орлогыг хүлээн авч, тэтгэврийн хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгч, тооцооллыг нь газар дээр нь хийж байгаа төдийгүй нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг цахимаар төлөх өргөн боломжийг танилцуулан банкны үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
Төрийн банк нь тэтгэвэр авагч ахмадууддаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Нийгмийн Даатгалын Ерөнхий Газартай хамтран тэтгэврээ дамжуулан авах, болон өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах Тэтгэврийн картыг санал болгон ажилладаг. Тэтгэврийн карт эзэмшсэнээр банкинд ирж дугаарлаж зогсолгүй Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх банкны АТМ-аар үйлчлүүлж, хаанаас ч, хэзээ ч тэтгэврээ авах боломжтой юм. Мөн  банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Төрийн банкны Гялсбанк үйлчилгээгээр нийгмийн даатгалын лавлагааны хураамж, сайн дурын даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг цахимаар төлөх боломжийг харилцагчдадаа танилцуулж байна.

 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК