ТӨРИЙН БАНКНААС ЖИЛИЙН 9 ХУВИЙН ХҮҮТЭЙ НОГООН ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2019-08-15


Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯам, “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо"-с агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд амьдрах орчин, нөхцөлөө сайжруулахад зориулан худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Үүний дагуу БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат Улсын хэмжээнд хамгийн өргөн сүлжээ бүхий Төрийн банк, Хаан банк, Хас банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр БОАЖЯ-ны байранд боллоо.
Уг гэрээг үзэглэснээр “Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо”-ны шалгуурыг хангасан бэлтгэн нийлүүлэгчээс цахилгаан халаагуур, дулаалгын материал, эко ариун цэврийн байгууламж худалдан авах, суурилуулах зорилгоор банкнаас авч буй Ногоон зээлийн хүүд 9 /ес/ хувийн хөнгөлөлт үзүүлж, зардлыг улсын төсвөөс санхүүжуулахаар боллоо.
Монголын Улсын бүх хот суурин газар салбартай Төрийн банкны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин “Эко боловсрол олгох аян”, ТоС хөтөлбөрийг хэрэгжүүлэн “Ногоон зээл”-ийн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож байна.
“Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төсөл”-ийн зээл нь сарын 1.5 хувь буюу жилийн 18 хувийн хүүтэй Төрийн банкны “Ногоон зээл” үйлчилгээнд хамаарагдах бөгөөд зээлийн хүүд 9 хувийн хүүний хөнгөлөлт үзүүлснээр харилцагч авсан зээлийнхээ хүүний 9 хувийг төлж, үлдсэн 9 хувийг улсын төсвөөс төлөх аж. 
Жишээлбэл,  10 сая төгрөгийн дулаалгын материал худалдан авахаар 30 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй зээлийг Төрийн банкнаас авах тохиолдолд харилцагч 1.2 сая төгрөгийн хүүгийн зардал хэмнэх юм. 
Эхний ээлжинд тусгайлан сонгосон бүс буюу Гандангийн дэнж орчимд 2,000 орчим өрхөд уг зээлийг олгох юм байна. Харин цаашид нийслэлийн гэр хороолол дахь 200 мянган өрхийг "Ногоон зээл"-ээр хангах боломжтой юм.
Мөн Төрийн банкнаас Цахилгаан скүүтер, Унадаг дугуй, Эко автомашин худалдан авч буй харилцагчиддаа зориулан урьдчилгаа төлбөргүй сарын 1.5-1.6 хувийн хүүтэй “Ногоон зээл”-ийн үйлчилгээг өнгөрөгч долдугаар сард зах зээлд гаргасан билээ.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК