МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДЭД БҮТЦИЙН ХЭЛТЭСТ СИСТЕМИЙН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-06-19


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Банкны дата төв, дата төв дэх сервер тоног төхөөрөмж, программ, системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хариуцан хэрэгцээт судалгаа, сайжруулалт, шинэчлэлт, нэвтрүүлэлтийг хийх
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 
• Системийн администраторын чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай 
• Windows, Linux сервер үйлдлийн системийн талаар ахисан түвшиний мэдлэгтэй
• Virtualization, Cloud computing, сүлжээ, өгөгдлийн сангийн талаар зохих түвшний мэдлэгтэй
• Мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно
Туслах  мэргэжлийн туршлага
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
• Баримт бичиг төлөвлөх, боловсруулах, ажлыг хурдан гүйцэтгэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, тайлагнах чадвартай;
• Бизнесийн  болон харилцааны ёс зүйн өндөр соёлтой, бүтээлч, санаачлагатай, үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай, 
• Нягт нямбай, хариуцлагатай,  цаашид тогтвор суурьшилтай ажиллах; 
• Шаардлагатай нөхцөлд ажлын бус цагаар ажиллах боломжтой байх;
 
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны 06 дугаар сарын  21-ний өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК