БАНКНЫ АЖИЛТНЫ ӨДРӨӨР ТӨРИЙН БАНКНЫ ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН БАГ ЛИГИЙН АВАРГА БОЛЛОО

2019-06-03


Монголын эмэгтэй сагсан бөмбөгчдийн холбооноос зохион байгуулсан “Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн сонирхогчдын лиг-2019” тэмцээний алтан медаль, аваргын цомыг Төрийн банкны эмэгтэй баг тамирчид хүртлээ. Мөн тус тэмцээний шилдэг тоглогчоор Төрийн банкны Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Мөнхсувд шалгарсан байна.
Гурван сар үргэлжилсэн тус тэмцээн 26-35 нас, 36-45 нас, 46-аас дээш гэсэн гурван насны ангиллаар болсон бөгөөд өчигдөр зургаадугаар сарын 2-ны өдөр аваргуудаа тодрууллаа.
Жил бүрийн зургаадугаар сарын 2-ны өдрийг Банкны ажилтны өдөр гэж тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Монгол Улсад банкны систем үүсч хөгжсөний 95 жилийн ой, Төрийн банкны 10 жилийн ой тохиож байгаа юм.
Тус тэмцээнд Төрийн банкны ажилтнуудын өөрсдийн санаачлагаар нэгдэн баг байгуулж, 26-35 насны ангилалд аварга болсон нь Төрийн банкны 3800 ажилтан төдийгүй Монгол Улсын нийт 16 мянган банкируудаа эрүүл, спортлог амьдралын хэв маягт уриалсан, ажиллахын хажуугаар сонирхлоо хөгжүүлж, амжилт гаргах боломжтойг нотолсон, урам өгсөн, баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо.

Нийт банкируудаа Банкны ажилтны мэндийг дахин дэвшүүлье,

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК