ТӨРИЙН БАНКНЫ ХАМТ ОЛОН 2 ДАХЬ ЖИЛДЭЭ “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ГЯЛС ЦЭВЭРЛЭГЭЭ” ЗОХИОН БАЙГУУЛЖ 6000 ГА ГАЗАР ЦЭВЭРЛЭЛЭЭ

2019-05-11


Төрийн банкнаас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин байгалиа хамгаалах, хойч үеэ байгальд хайртай болгохын тулд “Эко боловсрол олгох аян”-ыг 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. 
Тус аяны хүрээнд ”Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал гэрэл зургийн үзэсгэлэн, “Эх дэлхий- Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөг, Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ, эх орны сэдэвтэй гар болон гэрэл зураг, эссэ, асуулт хариултын уралдаан зэрэг олон ажлыг шат дараатай зохион байгуулахын зэрэгцээ Байгальд ээлтэй, цаас ашигладаггүй цахим технологийг эрчимтэй хөгжүүлж хамгийн хурдан, хамгийн хялбар Гялсбанк үйлчилгээг харилцагчиддаа санал болгон ажилладаг.
Төрийн банкнаас энэ жилийн “Эко боловсрол олгох аян”-аараа нийт ажиллагсад, харилцагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ТББ-уудтай хамтран олон нийтийн анхаарлыг байгаль хамгаалах асуудалд хандуулах зорилт тавин “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийг дэмжин үзэгчдийн хүртээл болгон ажилладаг.
Мөн сүүлийн жилүүдэд дотоод аялал жуулчлал эрчимтэй хөгжиж эх орныхоо үзэсгэлэнт байгаль, дурсгалт газраа үзэх дотоодын жуулчдын тоо ихээр өсч байгаа нь баярлууштай хэдий ч, ил задгай хог хаяснаас гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газар ихээр бохирдож байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.
Тиймээс байгальд үзүүлж буй дээрх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор аялал жуулчлалын идэвхтэй улирал эхлэхээс өмнө байгаль орчноо хамгаалах үйлсэд байгууллага, олон нийтийг уриалан дуудсан “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” ажлыг санаачлан 2 дахь жилдээ зохион байгуулж байна. 
Өнгөрсөн жилийн 2018.04.28 өдөр Монгол Улсын бүх хот сууринд байрлах Төрийн банкны 500 гаруй салбар нэгжийн 3800 ажилтан албан хаагчид өөрсдийн амьдарч буй хот, аймаг, дүүрэг, сумын ойр орчмын гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, 21 аймаг, 315 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэгт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав 5,237 га газрыг цэвэрлэн 580 тонн буюу нийт 360 машин хог хаягдал цэвэрлэсэн.
Энэ жилийн хувьд ойн хээрийн түймэр гарах эрсдэлээс сэргийлэн хур тундас орох өдрийг сонгон цэвэрлэсэн бөгөөд Төрийн банкны хамт олон нийт 6016 га газрыг цэвэрлэн 650 тонн буюу нийт 400 гаруй машин хог хаягдал цэвэрлэлээ.
Төрийн банкны хамт олны санаачлагаар Монгол Улс даяар өрнөж буй “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аянаараа дамжуулан аялал зугаалгаар явахдаа Гялсбанк үйлчилгээгээр байрны төлбөрөө гурван минутад төлдөг шиг гуравхан минут зарцуулаад байгальд хаясан хогоо цэвэрлээд яваарай гэж нийт иргэддээ уриалж байна.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК