ТӨРИЙН БАНКНААС ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАГЧИДДАА ЗОРИУЛАН УРАМШУУЛАЛТ АЯН ЗАРЛАЛАА

2019-04-17


Төрийн банкнаас орон нутгийн харилцагчиддаа зориулан Хугацаатай хадгаламж болон Малчны зээлийн урамшуулалт аяныг 2019 оны 6-р сарын 30-ныг дуустал хугацаанд зарлалаа.
 “Хугацаатай хадгаламжийн урамшуулалт аян”-ы хувьд Төрийн банкны Хүүгээр арвижих, Хүүхдийн зэрэг долоон төрлийн хугацаатай хадгаламжиндаа 100,000 болон 150,000 төгрөгийн орлого хийх тутамд нэг сугалааны эрхтэй олгоно. Хугацаатай хадгаламжийн аянд оролцсон нийт харилцагчдын дундаас аймаг бүрээс 3 харилцагч тодруулан Гурван зуун мянга, Таван зуун мянга, Нэг сая төгрөгийн хадгаламжийн эрхээр урамшуулах бөгөөд супер шагналын эзнээр хоёр хүнийг шалгаруулан Keeway брэндийн мотоциклоор урамшуулна. Ингэснээр тус аяны хүрээнд нийт 74 харилцагчийг урамшуулах юм. Урамшууллын эздийг 2019 оны долдугаар сарын 6-ны өдөр Малчин телевизээр шууд дамжуулан тодруулна.
“Малчны зээлийн урамшуулалт аян”-ы хувьд өөрийн нэр дээр мал тоолуулдаг орон нутгийн харилцагчид хамрагдах боломжтой бөгөөд Төрийн банкнаас малчны зээлийнхээ хугацааг уртасгаж, хүүг бууруулсан. Мөн малчны ахуйн хэрэглээний зээлийн урьдчилгааг “0 хувь”  болгож харилцагчдаа урамшуулж байгааг дуулгахад таатай байна.
Урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны 1800-1881 утсаар лавлана уу.

 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК