ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭСТ СИСТЕМИЙН ОПЕРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-11-21


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Банкны үндсэн бүртгэлийн систем болон туслах дэд системүүд, сервер орчны хяналт,  өгөгдөлийн сангуудын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцан хяналт тавин ажиллах, системийн өдөр өндөрлөлтийг гүйцэтгэх.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Мэдээллийн системийн талаар зохих мэдлэгтэй байх;
• Програмчлалын хэл болон өгөгдлийн сан удирдах системийн талаар суурь мэдлэгтэй байх;
• Банк санхүүгийн байгууллагад мэргэжлийн  чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан бол давуу тал болно
• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;

Туслах  мэргэжлийн туршлага:
• Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
• Компьютерийн хэрэглээний програмуудын мэдлэгтэй байх;
• Нягт нямбай, хариуцлагатай;
• Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2018 оны 11-р сарын 23-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү. Анкет татах

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2020 Төрийн банк ХХК