МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭСТ “СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР” СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-11-14


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Банкны салбар нэгж болон атм, оффис, дата төв, системүүд хоорондын үндсэн сүлжээний тасалдалгүй хэвийн ажиллагааг хангаж асуудлыг шийдвэрлэх, сүлжээний төхөөрөмж болон сүлжээний аюулгүй байдлын хяналт, мониторинг хийж ажиллах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологи, холбоо, сүлжээний инженерээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Байгууллагын дотоод болон гадаад сүлжээний талаар зохих мэдлэгтэй байх;
• Cisco болон Микротикийн сертификаттай бол давуу тал болно.
• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
• Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
• Компьютерийн хэрэглээний програмуудын мэдлэгтэй байх;
• Утсаар зөвлөгөө өгч ажиллах, харилцааны соёлтой байх.
• Нягт нямбай, хариуцлагатай;
• Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай;
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2018 оны 11-р сарын 23- ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү. Анкет татах

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК