ҮЙЛЧЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-10-31


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 
Банкны ажлын байрны болон  хариуцсан талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэх, ажилтнуудыг цэвэр  цэмцгэр, эрүүл ахуйн нөхцөл хангасан орчинд ажиллах нөхцөлөөр ханган ажиллах;

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Ажлын дадлага туршлагатай тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан байх
• Цэвэрлэгээний техник хэрэгсэл дээр ажиллах чадвартай байх;
• Харилцааны соёлтой, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай,
• Ажилдаа идэвх санаачилгатай, нягт нямбай, цаг сайн баримталдаг байх;
• Хөнгөн шуурхай, ажлын ачаалал дааж ажиллах чадвартай.
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  

Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Цахим үнэмлэхний хуулбар 
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хаяг:   Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК