МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДЭД БҮТЦИЙН ХЭЛТЭСТ СИСТЕМИЙН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-10-18


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:  Банкны сервер тоног төхөөрөмж, программ, систем тэдгээрийн байрлах дата төвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хариуцан хэрэгцээт судалгаа, сайжруулалт, шинэчлэлт, нэвтрүүлэлтийг хийх зорилготой.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
•  Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 
• Системийн администратороор 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан туршлагатай;  
• Windows, Linux сервер үйлдлийн системийн талаар ахисан түвшиний мэдлэгтэй
• Сүлжээ, өгөгдлийн сангийн талаар зохих түвшний мэдлэгтэй
• Windows орчинд домайн сервер, вэб сервер, мэйл сервер, файл сервер зэргийг зохион байгуулж байсан болон хариуцан ажиллаж байсан туршлагатай 
• Virtualization, Cloud computing талаар зохих түвшний мэдлэгтэй;
• Мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно


Туслах  мэргэжлийн туршлага:
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
• Асуудал боловсруулах, ажлыг хурдан гүйцэтгэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, бичиг баримт, мэдээлэл боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай;
• Бизнесийн  болон харилцааны ёс зүйн өндөр соёлтой, бүтээлч, санаачлагатай, үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай, цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
• Шаардлагатай нөхцөлд ажлын бус цагаар ажиллах боломжтой;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2018 оны 10-р сарын 26-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү. Анкет татах  

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК