ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭСТ ПРОГРАММ ЗОХИОГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-09-27


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Банканд шаардлагатай программ хангамжийг шинээр хөгжүүлэх, түүнийг нэвтрүүлэх, сургалт, гарын авлага зааварчилгаагаар хангахад оролцох, технологийн оновчтой шийдэл гаргах, банканд хэрэглэж байгаа программ хангамжуудыг сайжруулан хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагаа, программын нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллах, шинэ техник технологийн талаар судлан санал гаргах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Өгөгдлийн сан удирдах системийн талаар мэдлэгтэй байх, 
• C# программчлалын хэлний мэдлэгтэй,  
• Android / IOS native, cross platform хөгжүүлэлт хийх чадвартай.
• Мэргэжлийн чиглэлээр 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;  

Туслах  мэргэжлийн туршлага
• Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
• Багаар хамтран ажиллах чадвартай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2018 оны 10-р сарын 10-ны өдрийг дуустал   Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү. Анкет татах

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК