МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДЭД БҮТЦИЙН ХЭЛТЭСТ СИСТЕМИЙН ХЯНАЛТЫН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-09-17


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:  Банкны сервер, тоног төхөөрөмж, программ, систем, серверийн өрөөний эмх цэгц, орчины хяналтанд тогтмол хяналт тавьж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллана.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Программ хангамж, мэдээллийн систем, банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
• Компьютерийн үйлдлийн системийн талаар зохих түвшний мэдлэгтэй байх
• Мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн болон ажиллаж байсан бол давуу тал болно,
• Системийн администраторын чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно
• Мэргэжлийн дагуу сургалтанд хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно
• Сургалт зохион байгуулах, агуулга, гарын авлага бэлтгэх туршлага, ур чадвартай

Туслах  мэргэжлийн туршлага:
• Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
• Баримт бичиг төлөвлөх, боловсруулах чадвартай;
• Бүртгэлийн программ хангамж дээр ажиллах бүрэн чадвартай;
• Хэрэглээний программ хангамжийг бүрэн эзэмшсэн байх;
• Ёс зүйн хэм хэмжээг сахих, Нууцыг хадгалах, Хувийн зохион байгуулалт сайтай байх;
• Ажилдаа хариуцлагатай ханддаг, нягт нямбай, бие даан суралцах чадвартай;
• Багаар болон бие даан ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх;
• Ажлын ачаалал даах чадвартай;
• Асуудалд дүн шинжилгээ хийж шийдвэрлэх чадвар эзэмшсэн;
• 24/72 хуваариар ажиллах боломжтой байх;
Жич: Энэхүү ажлын байр нь Дархан-Уул аймагт ажиллана.
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2018 оны 09-р сарын 21-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.  Анкет татах

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК