МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭСТ ӨГӨГДЛИЙН САНГИЙН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-09-17


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:  Банкны мэдээллийн системийн өгөгдлийн сангуудын найдвартай, тасралтгүй ажиллагаа, бэлэн байдал, нууцлал, аюулгүй байдлыг хангах, Өгөгдлийн сангуудыг удирдан зохион байгуулах, хөгжүүлэлт шинэчлэлийг хийх.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Өгөгдлийн сангийн администратороор 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан туршлагатай;
• Өгөгдлийн сан удирдах ORACLE системийн талаар өндөр мэдлэгтэй байх сертификаттай байвал давуу тал болно;
• Бусад өгөгдлийн сангийн cистемүүдийн талаар зохих мэдлэгтэй.
• Томоохон хэмжээний өгөгдлийн санг удирдан зохион байгуулж, төлөвлөлт хийх мэдээллийн системд дүн шинжилгээ хийх чадвартай байх;
• Програмчлалын хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
• Windows болон Linux сервер дээр ажиллах чадвартай;
Туслах  мэргэжлийн туршлага:
• Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
• Асуудал боловсруулах, ажлыг хурдан гүйцэтгэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, бичиг баримт, мэдээлэл боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай;
• Бизнесийн  болон харилцааны ёс зүйн өндөр соёлтой, бүтээлч, санаачлагатай, үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай, цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
• Шаардлагатай нөхцөлд ажлын бус цагаар ажиллах боломжтой;
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх /Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1, УБ 14201, Улаанбаатар, Монгол улс

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК