ПРОГРАММ АШИГЛАЛТЫН ХЭЛТЭСТ ПАРАМЕТР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-04-17


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Банкны суурь бүртгэлийн систем болон дэд программыг хөгжүүлэх, тайлан гаргах, нэмэлт өөрчлөлтийн шаардлага гаргах, алдааг засварлах, сайжруулалт, шинэчлэлт, туршилт, нэвтрүүлэлтийг хийх, системийн хэмжээний хэрэглэгчдийн программ ашиглалтын мэдлэгийг байнга өсгөх, мэдээлэл технологийн сайжруулалт, хөгжүүлэлт, боломж, давуу талыг бизнес талаас нь байнга эрэлхийлэх зорилготой.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага: 
• Программ хангамж, мэдээллийн систем, банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
• Өгөгдлийн сан ба программчлалын хэлний өргөн мэдлэгтэй байх;
• Компьютерын загварчилгаа ,системийн анализ хийх чадвартай байх;
• Банк санхүүгийн систем, банкны үйл ажиллагаа, онцлог, санхүүгийн программын талаар өргөн мэдлэгтэй байх;
• НББ-ийн өндөр мэдлэгтэй байх, салбар нэгжийн тайлан баланс уншиж дүгнэлт гаргах чадвартай байх;
• Сургалт зохион байгуулах, агуулга, гарын авлага бэлтгэх туршлага, ур чадвартай;
 
Туслах  мэргэжлийн туршлага:
• Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
• Баримт бичиг төлөвлөх, боловсруулах чадвартай;
• Бүртгэлийн программ хангамж дээр ажиллах бүрэн чадвартай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2018 оны 04-р сарын 19-ний өдрийг дуустал Төрийн банкны www.statebank.mn вэб сайтаар орж, онлайнаар анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК