Төрийн банкны удирдлагууд тамирчнаа хүлээн авч, баяр хүргэв

2017-11-07


Улаанбаатар хотноо болсон  Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн “3х3” тэмцээнд аваргалсан Монголын багийн тоглогч,  тус тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан тамирчнаа Төрийн банкны удирдлагууд хүлээн авч баяр хүргэлээ. Энэ үеэр Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, “Э.Дөлгөөнийг Ази тивийн аваргад гайхалтай амжилт үзүүлсэнд нь баяр хүргээд, манай банкны тамирчин улс орныхоо нэрийг өндөрт өргөсөнд баяртай байна. Миний хувьд Ази тивийн аваргыг шимтэн үзсэн. Цаашид энэ төрлөөрөө улам илүү амжилт гарган олимпийн наадамд түрүүлэхийг хүсэн ерөөе” гэв. Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй Төрийн банкинд сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөнөөс гадна сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Т.Санчир ажилладаг юм. Төрийн банк нь 2016, 2017 онд болсон банк хоорондын сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн тэмцээнд түрүүлээд байгаа спортыг дэмжигч шилдэг хамт олон юм.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК