ПРОГРАМ ӨГӨГДЛИЙН САНГИЙН ХЭЛТЭСТ ПРОГРАМ ЗОХИОГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2017-10-18


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Банкинд шаардлагатай байгаа програм хангамжийг шинээр хөгжүүлэх, түүнийг нэвтрүүлэх, сургалт , гарын авлага зааварчилгаагаар хангахад оролцох, технологийн оновчтой шийдэл гаргах, банкинд хэрэглэж байгаа програм хангамжуудыг сайжруулан хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагаа, програмын нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллах, шинэ техник технологийн талаар судлан санал гаргах.  

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Өгөгдлийн сан удирдах системүүдийн талаар дунд түвшний мэдлэгтэй байх, SQL хэлийг өндөр түвшинд эзэмшсэн;
• Програмчлалын хэлний өндөр мэдлэгтэй байх;
• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай; 
• Багаар хамтран ажиллах чадвартай;

Туслах мэргэжлийн туршлага:
• Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
• Шийдвэр гаргах ур чадвар;
• Төлөвлөх болон зохион байгуулах ур чадвартай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2017 оны 10-р сарын 25-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайнаар анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК