Төрийн банк барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

2017-10-06


 

“Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх нь” төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээнд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал П.Чандмань болон Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нар өнөөдөр  гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт зээл олгох бөгөөд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг урт хугацаатай, батлан даалттай, хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ. Азийн Хөгжлийн Банк санхүүжүүлж байгаа тус төслийн үр дүнд ойролцоогоор 830,0 тэрбум төгрөгийн батлан даалттай зээл олгогдож, 13,200 ажлын байр шинээр нэмэгдэж, орон нутгийн болон эмэгтэй бизнес эрхлэгчид, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэх юм. “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх нь”  төсөл нь эдийн засгийг төрөлжүүлэн уул уурхайн бус салбарын ажил эрхлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг албаны хүмүүс онцоллоо.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК