ТӨРИЙН БАНКНЫ УБ-ЫН САЛБАР, ТООЦООНЫ ТӨВД ТЕЛЛЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2017-07-25


Банкныхаа эрхэм зорилгод нийцүүлэн, нягтлан бодох бүртгэлийн болон ТСБЖ-ыг  баримтлан банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад үзүүлэн тэдэнд хөнгөн шуурхай, соёлтой үйлчилж, харилцагчийн үйлчилгээний стандартыг мөрдөн харилцагчийн болон дотоодын гүйлгээг гүйцэтгэж, татан төвлөрүүлсэн хөрөнгө, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан банкныхаа нэр хүндийг өндөрт өргөн ажиллана. 
 
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА: 
• Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр  бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; /голч дүн 2,8-аас дээш/
• Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
• Англи, солонгос, хятад хэлний мэдлэг давуу тал болно;
 
Хувь хүнд тавигдах шаардлага:
• Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай.
• Багаар ажиллах чадвартай;
• Харилцааны өндөр соёлтой, олон нийттэй харилцах туршлага чадвартай;
• Шуурхай, бүтээмжтэй ажиллах чадвартай;
• Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай;
• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
 
Бүрдүүлэх материал:
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх;
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/;
• Оршин суугаа хорооны тодорхойлолт;
• Урьд нь ажиллаж байсан бол тухайн ажлаасаа ажил байдлын тодорхойлолт авах;
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэт, үнэн зөв бөглөсөн байх /Төв байрны ресепшнээс анкет авч бөглөнө/.
• Мөн www.statebank.mn холбоосоор онлайнаар анкетаа ирүүлж болно.
*** ЖичЗөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барина.
Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй. 
 Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1,  Цэцэг төвийн замын эсрэг талд
 
Анкет хүлээн авах хугацаа: 2017.07.28-ны өдрийг дуустал

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК