“Улаанбаатар-2017”-гийн шилдгийн шилдгээр Төрийн банк шалгарлаа

2017-06-08


Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, Шилдгийн шилдэг оролцогч байгууллагаар Төрийн банк тодорлоо.

Уг үзэсгэлэнд Монгол Улсад суугаа Гадаадын Элчин сайдын яамд, төлөөлөгчийн газар, 21 аймгийн аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.

Төрийн банк нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэх, таатай нөхцөлийг бий болгох зорилгоор харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын жишигт хүрэхүйц, орчин үеийн техник технологид суурилсан хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, дотоодын болон гадаадын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ зэрэг банкны үндсэн бүтээгдэхүүнээс гадна Олон Улсын кредит карт, Трэвел карт, JCB карт, Автомат хуримтлалын үйлчилгээ зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ажиллаж байна.

 

“Улаанбаатар 2017” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнд Төрийн банк нь гадаад, дотоодын жуулчдын өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах, гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх боломжтой Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх Трэвел карт болон Олон улсад ашиглагдах Виза, Юнионпэй, JCB картуудаа танилцуулж, шилдгийн шилдэг оролцогч байгууллагаар шалгарлаа. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК