ТӨРИЙН БАНК ТӨЛБӨРИЙН КАРТАА ШУУДАНГААР ХҮРГЭЖ ҮЙЛЧИЛНЭ

2017-04-07


Хамгийн олон төлбөрийн картын хэрэглэгчтэй  Төрийн банк Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг хүргэн ажилладаг билээ.

Төрийн банкнаас хамгийн сайн үйлчилгээтэй банк байх зорилтынхоо хүрээнд “Монгол Шуудан” ХК-тай хамтран харилцагчдынхаа захиалсан төлбөрийн картыг баталгаат шуудангаар хүргэж өгөх үйлчилгээг хэрэгжүүлэхээр өнөөдөр Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү үйлчилгээ нь Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид төлбөрийн карт захиалсан харилцагчдын картыг “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар дамжуулан Монгол Улсад төдийгүй дэлхийн хаана ч харилцагчийнхаа гарт нь найдвартай хүргэж өгөх үйлчилгээ юм.

Мөн энэ үйлчилгээний давуу тал нь карт захиалагч заавал шуудангийн хайрцагтай байх шаардлагагүй бөгөөд картаа захиалах үедээ утасны дугаар, гэрийн хаягаа өгснөөр шуудангийн хүргэгч тантай утсаар холбогдон гэр, албан газар гээд хүссэн газарт тань хүргэж өгөх юм. Мөн хэрэглэгч картаа хүргүүлэх хүсэлтээ банкинд ирэлгүйгээр Гялс банкаараа дамжуулан илгээх боломж тун удахгүй бүрдэх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны  www.statebank.mn цахим хуудас болон www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудсаас 1800-1881 дугаараас лавлана уу.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК