ТА БАНКИНД ИРЭЛГҮЙГЭЭР МОНГОЛООС БОЛОН ГАДААДААС ОНЛАЙНААР ХАНДАЖ ДАНС НЭЭХ, КАРТ ЗАХИАЛГА ХИЙХ, ГЯЛС БАНК ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

    Та Төрийн банкны Гялс банк үйлчилгээнд бүртгэлтэй бол Гялс банкаараа дамжуулан данс нээх боломжтой.
   Хэрэв та Гялс банк үйлчилгээнд бүртгэлгүй бол Үгүй гэж сонгоод дараах зааврын дагуу хүсэлтээ илгээж хадгаламж нээх, онлайнаар данснаа удирдах боломжтой.

Та төрийн банкны гялс банк үйлчилгээнд бүртгэлтэй юу?

Тийм    


Онлайн хадгаламж нээх үйлчилгээ
  • www.statebank.mn вэб хуудас дахь Онлайн хадгаламж нээх хүсэлт гэсэн хэсэгт хандана
  • Оршин суугаа улсаа сонгоно.
  • Бүтээгдэхүүн сонгох хэсэгт нээх хүсэлтэй байгаа дансны төрлөө сонгоод онлайнаар дансаа удирдах Гялс банк үйлчилгээнд бүртгүүлэх мэдээллээ бөглөнө.
  • И-мэйл хаяг хэсэгт оруулсан мэйлд тань гэрээ болон хүсэлтийн маягт илгээгдэх тул та зөвхөн өөрөө ашигладаг хувийн мэйл хаягаа оруулна уу.
  • Хувийн мэдээллээ оруулах хэсэгт Та өөрийн мэдээллийг үнэн, зөв, алдаагүй бөглөж үргэлжлүүлэх товчийг дарснаар гэрээ зөвшөөрөх хэсэгт шилжинэ.
  • Та гэрээг уншиж танилцан Зөвшөөрөх сонголтыг хийснээр банк таныг онлайнаар гэрээтэй танилцсан гэж үзнэ.
  • Банк таны хүсэлтийг хүлээж авсан даруй таны бүртгүүлсэн и-мэйл хаягт Банкны onlinebanking@statebank.mn гэсэн албан ёсны хаягаас хариу өгнө.
  • Харилцагч банкнаас и-мэйлээр ирсэн зааврын дагуу баримтуудыг хэвлэн авч Монгол Улсад суугаа бол нотариатаар, гадаад улсад суугаа бол оршин суугаа улсынхаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажуулан, бичиг баримтын баталгаажуулсан хуулбарын хамт баталгаат шуудангаар Банкны заасан хаягт илгээнэ. Үүнд:
    • Харилцагчийн бөглөсөн мэдээлэл бүхий анкетад баталгаат гарын үсгээ зурж, нотиариатаар баталгаажуулах.
    • Цахим үйлчилгээний ерөнхий гэрээг 2 хувь хэвлэж, гарын үсгээ зурах.
    • Онлайн түр дансны гэрээг 2 хувь хэвлэж, гарын үсгээ зурах.
    • Гадаад паспорт, цахим иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах.
  • Банк таны илгээсэн баталгаат шууданг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шалган баталгаажуулах бөгөөд Онлайн түр данс нээж, дансаа онлайнаар удирдах боломж олгодог Гялс банк үйлчилгээнд бүртгэж энэ тухай мэдээллийг таны бүртгүүлсэн мэйл хаягт илгээнэ.
  • Данс нээгдсэнээс хойш та хуанлийн 30 хоногийн дотор дансандаа мөнгөн хөрөнгөө байршуулах ба байршуулаагүй тохиолдолд дансыг хаах болохыг анхаарна уу!
  • Таны дансанд таны хүсэлтийн дагуу нээх хадгаламжийн доод үлдэгдлээс багагүй хэмжээний мөнгө байршсанаар сонгосон хадгаламжийн дансанд шилжүүлэх ба Хадгаламжийн дансны гэрээг баталгаажуулан скайннердаж Харилцагчийн и-мэйл хаягаар илгээнэ.

Анхаар!

   Харилцагч нь өөрийн и-мэйл хаягны нууцлал, Гялс банкны нэвтрэх нэр, нууц үг, бусад шаардлагатай мэдээллээ нууцлах үүрэг хүлээх ба эдгээр мэдээллийг бусдад алдсан, ашиглах боломж олгосон болон өөр этгээд хууль бусаар нэвтэрсэн, мэдээллийг олж авсанаас үүсэх үр дагаварыг Банк хариуцахгүй.
   Харилцагчийн оршин сууж буй газраас үл хамааран онлайн хадгаламж нээх, Гялс банк үйлчилгээ авахтай холбоотой харилцааг Монгол Улсын хууль тогтоомж болон харилцагчтай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу зохицуулна.